СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Чандмань уул аймгийн Мээрэнгийн хошуу.

Хаш, Баянбулаг, Улаанхаргана, Цагаантүнгэ гэсэн  4 багийн  нийт  713 өрхөд 2738 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Баян-Өлгийаймгийн 14 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог хүн амын нягтралаар хамгийн бага сум юм.

Баян-Өлгий аймгийн зүүн урьд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 1750  км,
  • аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.

Тус аймгийн Ногооннуур, Баяннуур, Толбо, Бугат болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумадтай хиллэдэг.

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн төвшинээс дээш 1415-4208 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн өндөр уулсын  мужид багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 5 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

 

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -39  °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +30 °С

  • жилийн дундаж салхины хурд 5-10 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр                  150 -200 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 178610 га.

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 1369.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1287.7 сая төгрөг, сумын өөрийн орлого 81.7сая төгрөг байна.

  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1369.4  сая төгрөг байна. Нийт зардлын 68.9 хувь нь цалин,  7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Сумын хэмжээнд газар тариалангийн  5 аж ахуйн нэгж, малчны 5 бүлэг, хувийн мал эмнэлгийн 6 нэгж, 5 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж орон нутгийн орлого төсвийн татварын орлого 115,2 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 128,7 сая төгрөг, тусгай зориулалтын санхүүжилтээр 1076,4 сая төгрөг нийт 1,320,3 сая төгрөгийг төсөвт байгууллагууд үйл ажиллагаандаа зарцуулсан. Татварын орлого 110 хувиар давж биелж 11,2 сая төгрөг орон нутгийн нөөц хөрөнгөд хуримтлагдсан байна. Сумын нийт үйлдвэрлэлийн 60,1 хувийг МАА-н  салбар, 25 хувь  нь газар тариалангийн салбар, 14,9  хувь нь аж үйлдвэр болон үйлчилгээний бусад салбараас тус тус ордог.

2015-01-27
Алтанцөгц сум

Алтанцөгц сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС