Баян-Өлгий аймгаас төрөн гарсан их эрдэмтэн,  сурган хүмүүжүүлэгч, Монгол улс даяар «Мекей багш» хэмээн алдаршсан  академик,  доктор, профессор, МУ-ын гавьяат багш Абишийн  Мекей агсны  нэрэмжит  Баруун бүсийн математикийн  олимпиад   анх удаа  зохион байгуулагдаж байна.  Уг  өргөн цар хүрээтэй,  нэр хүндтэй  анхны олимпиадад  баруун таван аймгийн 500 гаруй  сурагч, өсвөрийн математикчид  оролцож, авьяас билэг, ур чадвараа сорьж байна. 

А.Мекей багш бол  Монгол улс төдийгүй  дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн,  математикийн ухааныг   баяжуулан  хөгжүүлэх үйлсэд  томоохон хувь нэмэр  оруулсан хүн билээ.  Энэ агуу  хүний нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор  түүний  нэрэмжит  баруун бүсийн математикийн  олимпиадыг  Өлгий хотод зохион байгуулж байгаа юм. 

2015-02-02
Алтанцөгц сум

Алтанцөгц сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС