Мал тооллогын урьдчилсан дүнгээр Баян-Өлгий аймаг нэг сая  883 100 толгой мал тоолуулсан тухай  мэдээлэв.

Тус аймгийн бүх сумдууд таван хошуу малаа өнгөрсөн оныхоос өсгөсөн дүнтэй байна. Үүнд Дэлүүн, Ногооннуур, Цэнгэл, Улаанхус зэрэг томоохон сумууд 28-45 мянган толгойгоор нэмсэн аж. Мөн тус аймгийн хэмжээнд мянган малтай малчин өрхийн тоо 76, малынх нь тоо толгой хоёр мянгаа хүрсэн, давсан малчин өрхийн тоо 14-д хүрчээ.

Мал сүрэг ийнхүү их хэмжээгээр өсч байгаа явдал экспортод мал, мах гараагүй, хот суурин газрынхны мөнгөн орлого буурч бэлэн мөнгөгүй болж байгаатай холбоотой гэж аймгийн статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт тайлбарлажээ. 

2015-01-26
Алтанцөгц сум

Алтанцөгц сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС