Баян-Өлгий аймаг орон сууцны зээлээр энэ гарснаас хойш 60 айл орон сууцанд хамрагджээ. 2013 оноос барилгын компаниудад 8,5 тэрбум, иргэдэд 2,5 тэрбум төгрөгийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй олгож эхэлснээр гучин хувийг зээлдэгч тал өөрсдөө төлөх журмаар орон нутгийн иргэд хамрагдсаар байгаа юм. Тус аймагт төсөл хэрэгжүүлж буй  Эрчим, Цамбагарав, Нурданеско, Агайын зэрэг олон компаниуд  байгаа бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд нэмэгдсээр байгаа гэнэ. Хамгийн сүүлд  орон сууцны зээл авахаар 13 хүн хүсэлтээ ирүүлсэнээс найм нь авахаар бэлэн болжээ. Мөн тус аймгийн иргэдийн банканд хадгалуулсан мөнгөний тоо долоон тэрбум төгрөгт хүрч, үний зэрэгцээ зээл авах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. - See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/2585#sthash.yGNI9cu7.dpuf

2015-01-26
Алтанцөгц сум

Алтанцөгц сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС